Лос-Анжелесийн түймэрт амиа алдсан хүний тоо 16-д хүрэв

26

Гал сөнөөгчид Лос-Анжелест гарсан ой хээрийн түймрийг зогсоохоор тэмцэж байхад амь үрэгдэгсдийн тоо 16-д хүрчээ. Ирэх өдрүүдэд Калифорни мужид хүчтэй салхилах төлөвтэй байгаа тул үүнээс урьдаж хээрийн түймрийг дарахаар хичээж байна. Гэсэн хэдий ч хохирлын тоо хэмжээлшгүй их болж, олон мянган хүн орон гэр, хайртай хүмүүсээ алджээ. Нүүлгэн шилжүүлэх ажил одоог хүртэл үргэлжилж байна. Өдөр бүр мужийн өөр,өөр хотуудад улаан дохио өгч, аюулгүй газарт очихыг сануулж байгаа аж.
Арнольд Шварцнеггер зэрэг алдартнууд амьдардгаараа алдартай Номхон далайн эрэг орчмын Мандевилл хавцалд хээрийн түймэр улам нэмэгдэж байна. Нисдэг тэрэгнүүдээр ус цацах, гал сөнөөгчид олон тооны усны хоолойгоор тэмцэж байгаа ч ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Энэ үеэр ханхүү Харри, Меган Маркл нар орон гэргүй болсон, нүүлгэн шилжүүлэлтээр ирсэн зэрэг хохирогчдод хүнсний тусламж үзүүлэв. Тэд Пасадена конвенцын төвд зочилж, тусламжийн ажилд нэгдсэн байна. Лос-Анжелесийн хойд хэсэгт оршин суудаг Сассексийн гүн, гүнгийн авхай нар галын хохирогчдод туслах байгууллагуудыг онцолж, нэмэлт тусламж цуглуулах хандивын аян явуулахаар цахим сүлжээнд бичлэг оруулжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn