Хиймэл оюуны шүлгийг Шекспирийн бүтээлээс дээгүүр үнэлдэг болжээ

29

Хүмүүс хиймэл оюун ухааны зохиосон шүлгийг хүний бичсэн бүтээлээс сайн ялгаж чадахгүй болсон гэсэн дүгнэлтэд Питтсбургийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ.
Туршилтаар 1643 хүнээс 10 бүтээлийн зохиогчийг таалгаж, нэрлүүлсэн байна. Эдгээр бүтээлийн тал нь хиймэл оюуных тал нь Уильям Шекспир, Жорж Байрон, Эмили Дикинсон зэрэг алдартнуудынх байжээ. Ихэнх оролцогчид хиймэл оюуны шүлгийг хүн зохиосон гэж үзсэн байна.
Хоёрдох туршилтаар 696 оролцогч яруу найргийг чанар, гоо зүй, сэтгэл хөдлөл, хэмнэл, онцлог зэрэг 14 тодорхойлолтоор нь үнэлжээ. Ингэхдээ оролцогчдыг гурван бүлэгт хувааж, нэг бүлэгт шүлгийг хиймэл оюун ухаан, нөгөө бүлэгт нь хүн, гуравдах бүлэгт хэн зохиосон талаар мэдээлэл өгөөгүй байна. Хиймэл оюунаар бүтээсэн гэсэн ойлголттой бүлэг хоёрдох бүлэгтэй харьцуулахад 13 тодорхойлолтоор доогуур үнэлэлт өгчээ. Харин зохиолчийн тухай мэдээлэлгүй гуравдах бүлэг хиймэл оюуны шүлгийг илүү үнэлсэн байна.
Хиймэл оюун ухааны зохиосон шүлэг нь алдарт зохиолчдын бүтээлээс илүү энгийн байсан учир оролцогчдоос үнэлгээ авсан байх талтай гэж эрдэмтэд үзэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn