Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна
![](http://nutag.mn/uploads/posts/2024-11/medium/1730709542_1730706966atxwomg68djjjf8ecno7.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзана.
![](https://mongolia.gov.mn/storage/posts/November2024/viber_image_2024-11-04_15-09-27-004.jpg)
![](https://mongolia.gov.mn/storage/posts/November2024/viber_image_2024-11-04_15-15-30-725.jpg)
![](https://mongolia.gov.mn/storage/posts/November2024/viber_image_2024-11-04_15-15-29-982.jpg)