Өвөр Монгол нүүрстөрөгчийн шингээлтийн экологийн тогтвортой баазыг бий болгож байна

162
Өвөр Монгол нь нүүрстөрөгч шингээх хүчин чадлаа бэхжүүлэн сайжруулсаар байна
        Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Үндэсний экологийн өдрийг тохиолдуулан сурвалжлагч ӨМӨЗО-ны Ойн аж ахуй, бэлчээрийн товчооноос мэдээлснээр, Өвөр Монгол нь нүүрстөрөгч шингээх хүчин чадлаа бэхжүүлэн сайжруулсаар байна. Ой, бэлчээр, намгархаг газрын нүүрстөрөгч шингээсэн хэмжээ 119 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээтэй тэнцэж, экологийн нүүрстөрөгчийн шингээгчийн тогтвортой баазыг бий болгож байна.
        ӨМӨЗО нь 357 сая мү ойн талбайгаараа Хятад улсдаа тэргүүлж, 815 сая мү бэлчээрийн талбайтайгаараа Хятад улсад хоёрдугаарт ордог бөгөөд Хятад улсын хойд хэсэг дэх талбайгаар хамгийн том, хамгийн олон янзын экологийн чадавхтай бүс нутаг юм.
        Мэдээллийн дагуу, улсын супер "нүүрстөрөгчийн агуулах", цэвэр "хүчилтөрөгчийн баар" болсон тус бүс нутгийг сайтар хамгаалахын тулд Өвөр Монгол нь бэлчээр, ой мод, намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, Их Хянган нурууны ойн экологийн хамгаалалтыг бэхжүүлж, мөн эвдэгдсэн ой, бэлчээрийг нөхөн сэргээж, бэлчээр малын тэнцвэрт байдал, мал маллахыг хориглох, бэлчээрийг амраах тогтолцоог чанд мөрдөж, бэлчээрийн нөхөн сэргээлтийг дэмжиж байна.
        Өвөр Монгол нь газар нутгийн ойжуулалтын ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн шингээгчийн хэмжээг нэмэгдүүлж, экологийн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн шингээгчийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд ойн нөөцийн хамгаалалтыг эрчимжүүлж, ойн аж ахуйн шинэчлэл, инновацийг эрчимжүүлж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжих ажлыг ахиулж, нүүрстөрөгчийн шингээгчийн гүйлгээний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд экологийн бүтээгдэхүүний үнэ цэнийг хэрэгжүүлэх механизм бий болгож байна.
        2023 оноос хойш Өвөр Монгол нь нүүрстөрөгчийн шингээгчийн худалдааны нийт хэмжээ 1.03 сая тоннд хүрч, арилжааны хэмжээ 32 сая 315 мянган юаньд хүрчээ.
Зохиогч:
Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
ХОУР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn