ХИЙН ГАР БУУНЫ ТӨРӨЛД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТУРКИЙН ТАМИРЧИН ТУСГАЙ АЛБАНЫ АЖИЛТАН БАЙЖЭЭ

257

Олимпын хийн гар бууны төрөлд оролцсон тусгай зориулалтын нүдний шил, чихний хамгаалалтгүйгээр нэг гараараа буудсан Туркийн тамирчны зураг, бичлэг цахим сүлжээнд түгж шуугиан дэгдээж байна. Тухайлбал, өдгөө 51 настай Туркийн хийн гар бууны тамирчин Юсуф Дикеч нэг гараараа буудахдаа нөгөө гараа халаасандаа хийн зогсож, “хэтэрхий мэргэжлийн” харагдсан түүнийг кинон дээр гардаг шиг тусгай ажилтан, тагнуулч ч байж болзошгүй гэх мэдээлэл онлайн платформуудаар гарч буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан дэлхий даяар шуугиан дэгдээгээд буй анхны олимпын наадамдаа оролцож байгаа Туркийн тамирчин Юсуф Дикечийг танилцуулъя.

ХИЙН ГАР БУУНЫ ТАМИРЧИН ЮСУФ ДИКЕЧ ГЭЖ ХЭН БЭ

Туркийн хийн гар бууны тамирчин Юсуф Дикеч 1973 оны нэгдүгээр сарын 1-нд Туркийн Кахраманмараш хотын Тасолук тосгонд төржээ. Тэрбээр бага сургуулиа Тасолук тосгондоо төгсөж, мужийнхаа Гөксүн хотод дунд боловсрол эзэмшсэн нэгэн юм байна. Улмаар Юсуф Дикеч дунд сургуулиа төгсөөд 1994 онд Анкара дахь Жандармерийн цэргийн сургуульд сурчээ. Цэргийн сургуульд сурч, залуухан офицер болж гарч ирээд тэрбээр Мардин хотод үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тусгай албаны ажиллагаанд оролцдог байсан гэнэ. Харин Юсуф Дикеч цэргийн ажлынхаа зэрэгцээ 2001 оноос буудлагын спортын төрлөөр хичээллэж эхлэн, гавьяаныхаа амралтад гармагцаа буудлагын тамирчин болсон түүхтэй нэгэн юм байна.
Тэрбээр буудлагын спортын анхны амжилтаа 2007 оны Дэлхийн цэргийн наадамд гаргасан бөгөөд ойрын зайн буудлагын төрөлд оролцон мөнгөн медаль хүртжээ. Түүнээс хойш Юсуф Дикеч Туркийн Үндэсний шигшээ баг болон цэргийн шигшээ багийн бүрэлдэхүүнд давхар бэлтгэн тэмцээнд оролцох болсон гэнэ. Улмаар 2013, 2016, 2018 онд Европын цом, 2014 онд дэлхийн аваргад түрүүлж, Туркийнхээ хийн бууны бүх рекордыг эзэмшиж эхэлсэн байна. Харин олимпын наадамд анх удаа оролцож буй “Парис-2024” наадам бөгөөд нүдний шил, чихний хамгаалалтгүйгээр нэг гараараа буудаж байгаа нь Юсуф Дикечийн өөрийнх нь онцгой буудлагын хэв маяг гэнэ.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn