Бангладеш: Эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, 105 хүн амь үрэгджээ

83

Бангладеш улсад төрийн албаны ажлын квотын тогтолцоог эсэргүүцсэн оюутнуудын жагсаал үргэлжилж байна. “Associated Press” болон бусад мэдээллийн агентлагууд жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон цуврал мөргөлдөөний улмаас амиа алдагсдын тоо 105-д хүрсэн гэж мэдээлэв. Үүнээс болж засгийн газар Баасан гаригт улс даяар шөнийн хөл хорио тогтоожээ.
Түүнчлэн эмх замбараагүй байдал улам бүр газар авч болзошгүй тул цэргийн хүчээ оруулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригаас хойш нийслэл Дака болон бусад газарт болсон ширүүн мөргөлдөөнд Өмнөд Азийн тус улс хүнд нөхцөл байдалд орсон. Тодруулбал, 1971 онд Пакистанаас Бангладешийн тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцсон ахмад дайчдын төрөл төрөгсдөд төрийн албаы ажлын байрын 30 хувь хүртэлхийг нөөцлөх тогтолцоог сэргээх тухай Дээд шүүх өнгөрсөн зургадугаар сард шийдвэр гаргасан.
Үүнээс болж томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал гарсан юм.
Засгийн газрын хувьд 2018 онд ажлын байрны квотыг цуцалсан байжээ. Бангладеш эдийн засгийн хүчтэй өсөлтийг туулж байна. Японы 300 гаруй пүүс, тэр дундаа оёдлын үйлдвэрүүд тус улсад үйл ажиллагаа явуулж байна. Тэнд Японы 1100 орчим иргэн амьдардаг гэсэн судалгаа бий.
Төрийн албаны ажлын байрыг хуваарилахтай холбоотой мөргөлдөөн үүссэний улмаас олон хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсан. Бангладешийн цэргийн хүчнийхэн нийслэл хотын зарим хэсэгт эргүүл хийж, хөл хорио зөрчсөн хүмүүсийг буудах тушаал авчээ.
Хорио цээрийн дэглэм шөнө дунд эхэлж, үдээс хойш 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эсэргүүцэгчид квотын тогтолцоо нь ялгаварлан гадуурхсан шинжтэй бөгөөд зөвхөн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг удирдаж байсан Авами лиг намын дэмжигчид ашигтай гэж үзэж байна. Энэ нь шинэ залуу боловсон хүчинд ажлын байр олдохгүй байх нөхцөл байдлыг үүсгэх юм. Тиймээс Авами лиг намд зориулсан хуулийг солих ёстой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: MSM
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn