Д.Амарбаясгалан: Гурилын үнэ 50 орчим хувиар буурна

118

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Тэрээр "Хуримтлалын нэгдсэн санд ногдол ашгийг татан төвлөрүүлж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх долоо хоногт иргэн бүрийн нэр дээр Хуримтлалын нэгдсэн сангийн данс нээгдэнэ. И-Монголиа дээр цэс нэмэгдэнэ. Ингэснээр иргэн бүрийн нэр дээр данс үүсэж бэлэн бусаар зарцуулах ногдол ашиг бүртгэгдэнэ.
Дараагийн асуудал нь гурил, малын тэжээлийг гаалиар татваргүй оруулж ирэх тогтоол батлагдлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлээд Монгол Улсын хилээр гурил, малын тэжээл татваргүй орж ирэхээр боллоо. Өчигдөр Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж импортын улаанбуудайн гуриланд квот тогтоохгүй гэсэн шийдвэр гаргасан. Ингэснээр гурилын үнэ 50 орчим хувиар буурахаар харагдаж байгаа. Гурилын үнэ буурснаар хэрэглээний сагсанд байгаа гурилан бүтээгдэхүүнүүдийн үнэ буурч, дагаад инфляц буурна" гэлээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn