БАЯН-ӨЛГИЙ: 1171 иргэн ипотекийн зээл авч байртай болжээ

213


Баян-Өлгий аймгийн 1171 иргэнд сүүлийн таван жилийн хугацаанд 47 тэрбум 245 сая төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүний 25 тэрбум 54 сая нь төрөөс хэрэгжүүлж байгаа 5-8 хувийн ипотекийн зээл, 22 тэрбум 191 сая нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон ипотекийн зээл аж.

Аймгийн хэмжээнд 2019 онд өссөн дүнгээр 990 иргэн 25,1 тэрбум, 2020 онд 1071 иргэн 28,7, 2021 онд 1093 иргэн 33,5, 2022 онд 1081 иргэн 36,6, 2023 онд 1171 иргэн 47 тэрбум 245 сая төгрөгийн зээл авч байртай болжээ.

Төр засгийн зүгээс агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах зорилгоор иргэдийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш тус аймагт орон сууц барих ажил эрчимжиж, худалдан авах иргэдийн тоо ч жил бүр нэмэгдэж байгаа. Барилгын хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар 2024 онд 485 айлын орон сууц ашиглалтад орох хүлээлттэй байна.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn