БАЯН-ӨЛГИЙ: 28.7 мянган иргэнд төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэв

145
Баян-Өлгий аймгийн төрийн үйлчилгээний ХУРДАН болон сумдын И-Монголиа цэгүүд тухайн онд 28730 иргэнд 78 төрлийн үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 15701 иргэн төрийн үйлчилгээний ХУРДАН цэгүүдээс, 12751 иргэн сумдын И-Монголиа цэгээс, 278 иргэн «Монгол шуудан» компаниар дамжуулан үйлчилгээ авсан байна. Иргэдийн цахимаар авсан төрийн үйлчилгээнүүдийн зарим төрлөөс нь дурдвал, 2936 иргэн иргэний үнэмлэхийн лавлагаа, 1389 иргэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 1204 хүн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 873 иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 709 иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолтыг тус тус авчээ. Мөн 1035 гадаадын иргэний бүртгэлийг цахимаар хийж, 904 тээврийн хэрэгслийн татварыг, 501 хүн авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлсөн аж.


“ХУРДАН цэгийг үе шаттайгаар байгуулж, тухайн цэгүүдээр дамжуулан 40 гаруй төрийн байгууллагын 440 төрлийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулсан. Мөн 1100 гаруй иргэн, төрийн албан хаагчид цахим ур чадвар олгох сургалт явуулж мэдлэгийг нь дээшлүүллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт ирж танилцуулж, холбогдох сургалт, судалгаа, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг амжилттай зохион байгуулав. Цаашид иргэдэд бүх сумаас төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна” хэмээн Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан хэлэв.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn