БАЯН-ӨЛГИЙ: Салхины хурд аюултай түвшинд хүрч шуурна
Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сарын 6-7-нд шилжих шөнө болон 7-ны өдөр салхины хурд аюултай түвшинд хүрч шуурах төлөв ажиглагдсан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна. Тухайн хугацаанд нутгийн ихэнх хэсгээр салхины хурд секундэд 18-20 метр, зарим үед 22-24 метрийг давж шороон болон нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Иймд зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна.