БАЯН-ӨЛГИЙ: Бэлчээрийн хүрэлцээ 51,8 хувьтай байгаа нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлөхөөр байна

128

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2023-2024 оны өвөл 2 сая 21 мянга 148 толгой мал өвөлжинө гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Үүнийг хонин толгойд шилжүүлснээр 3 сая 498 мянга 154 толгой болж байна. Бэлчээрийн гарц аймгийн хэмжээнд 0,8 ц/га байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад доогуур үзүүлэлт аж. Мэргэжлийн хүмүүс аймгийн энэ жилийн бэлчээрийн хүрэлцээ хангамжийг 51,8 хувьтай гэж дүгнэсэн. Тус үзүүлэлт нь өвөлжилт хүндрэхэд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл болохоор байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан тэмдэглэв.


Тийм учраас энэ өвөл тус аймгийн 1412 өрхийн 465,2 мянган толгой мал отроор өвөлжинө. Үүнээс 596 өрхийн 76,7 мянган толгой мал өөр аймгийн хөрш зэргэлдээ Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумдын нутагт оторт гарахаар болжээ. Одоогийн байдлаар Булган сумын малчид оторт гарч эхэлсэн. Үлдсэн малаас 502,4 мянган толгой нь байнгын тэжээлд, 748,7 мянга нь нэмэгдэл тэжээлд орохоор байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn