БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд амарна.

225



Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд амарна. Учир нь ОХУ-д "Үндэсний эв нэгдлийн өдөр" тохиож байгаа тул энэ сарын 4, 6-ны өдрүүдэд бүх нийтээр амрах аж.


Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт ирэх мягмар гарагаас /2023.11.07/ эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Ташрамд сануулахад, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаахаар тусгасан байдаг.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn