БАЯН-ӨЛГИЙ: Орон нутагт Засгийн газрын авто баазын салбар байгуулах асуудлыг судалж байна

255



Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалж, холбогдох саналын төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын багийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 88 дугаар тушаалаар байгуулсан.


Тус ажлын баг Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай зэрэг нийт 6 аймагт энэ сарын 17-22-ны өдрүүдэд ажиллаж, орон нутагт Засгийн газрын автобаазын салбарыг байгуулах боломжийг газар дээр нь судалж, мэдээлэл цуглуулж байна.


Тус ажлын багийн гишүүд болох ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын референт Ц.Пүрэвхүү, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, "Засгийн газрын авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Г.Чинзориг нар өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.


Ажлын багийг аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман хүлээн авч уулзав. Уулзалтаар Засгийн газрын авто баазын салбарыг орон нутагт байгуулах хэрэгцээ шаардлага байгаа эсэх, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хамрах хүрээ, эдийн засгийн үр өгөөж, өмч хөрөнгийн эзэмшлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, санал солилцож, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар ярилцлаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn