АТГ: Замын хөгжлийн газар, НЭМГ-ын ажил хангалтгүй байна

232

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилт хангалтгүй байгаа тул цаашид ажлаа эрчимжүүлэх талаар тодорхой чиглэлийг өгч ажиллалаа.
Иргэд, олон нийтээс 110 утсаар ирүүлсэн Төрийн албаны зөвлөл, Төв аймгийн Эрдэнэ сум, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллага, албан тушаалтны ёс зүй, хүнд суртал, чирэгдлийн талаарх гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагааг явуулав.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn