Баян-Өлгий аймагт шинэ цэрэг оргожээ

306

Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангиас энэ сарын 19-ний шөнийн 22:00 цагийн орчимд шинэ цэрэг оргожээ.
Ангийн захирагчаас тодруулахад: "Цэргийн сургалт цагийн хуваарийн дагуу явагдаж байсан. Журмандаа орой 22:00 амрана гэж заасан. 
Оргосон цэрэг 21:40 цагийн үед салаан даргаасаа бие засах зөвшөөрөл аваад ариун цэврийн өрөө орсон. Цэргийн ангийн байр дотроо ариун цэврийн өрөөтэй. 
10 минут орчим болоод гарч ирээгүй тул салаан даргын орлогч нь ороод үзтэл ариун цэврийн өрөөний цонхоор гарч явсан байсан. 
Ингээд ангийн удирдлагуудад мэдэгдэж хашаан дотроос эрлийн ажиллагаа эхлүүлсэн. Эхний байдлаар хашаа даваад зугтсан нь тогтоогдсон. 
22:15 минутын үед манай албаны офицер гэрлүүгээ харих замдаа аймгийн төвийн "Хөрс" ШТС-ын  орчимд цэргийн хувцастай алба хаагч явж байхыг хараад дуудаж уулзах гэтэл зам хөндлөн гараад зугтсан байсан. 
Манай цэргийн ангийн хувьд байлдагчийг зодож, дарамтлах асуудал байхгүй" гэв.
Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн 0165-р цэргийн ангиас оргосон цэргийг эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна.
https://tsahiur.mn/n/s/14897


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn