ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ: Охиныхоо цогцсыг хүлээж авсан. Хүн танихын аргагүй аймаар болсон байна

375
Баян-Өлгий аймагт 19 настай эмэгтэйг хөнөөсөн 38 настай Х.Ардабек гэгч нь хэргээ хүлээж, хоёр сарын өмнө цогцсыг булсан газраа зааж өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 
Тэгвэл эл хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн Ховд.мн мэдээллийн сайтад дараах мэдээллийг өгчээ. Талийгаачийн ээж "Миний охины хэрэгт Цэнгэл сумын сургуулийн үйлчлэгч н.Одмаа, Цэнгэл сумын цагдаа н.Баярсайхан, Цэнгэл сумын багийн дарга н.Баясгалан гэх хүмүүс холбоотой. Миний охин гэрээсээ гарахдаа "Рашаан аваад ирье" гээд гарсан.
Гэхдээ н.Одмаа гэгч нь охиныг минь "Бааранд сууж байна" гээд  зургаа явуулаад дуудсан болохоор гарч явсан. Хэрэв охиныг минь дуудаагүй бол өнөөдөр амьд сэрүүн байх ёстой.
Охиныхоо цогцсыг хүлээж авсан. Хүн танихын аргагүй аймаар болсон байна. Энэ хэрэгт манай хамаатан садангийн хүмүүсийг хүртэл холбогдуулан шалгасан. Гэтэл охины минь хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүс нь ямар ч тайлбар мэдүүлэг өгөхгүй зүгээр ажлаа хийгээд явж байгаад гомдолтой байна" гэх мэдээллийг өгчээ. Талийгаач охин нь ээж, ах, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд хөдөөнөөс хоёр сарын өмнө сумын төвд орж ирж ажил хийдэг байсан аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn