Баян-Өлгий аймагт хойлог шувуу тээвэрлэж явсан иргэнийг илрүүлжээ
Нэгдүгээр сарын 4-ний 17:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Хойлог шувуу тээвэрлэж явж байна” гэх дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Энэ дагуу Баян-Өлгий аймгийн цагдаагийн алба хаагчид шалгахад тус аймагт оршин суух хаягтай, 35 настай эрэгтэй Ж гэгч нь ховор амьтны жагсаалтад орсон хойлог шувууг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй.
Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.