Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум долларын өрийг бүрэн төлж барагдуулжээ

285


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  Тэрбээр мэдээллийнхээ үеэр " Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээ шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс өнөөдөр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Хөгжлийн Банканд үүссэн чанаргүй зээлийн эргэн төлөлт 805 тэрбум төгрөгт хүрч шийдэгдэж, Самурай бондын 223 сая ам.долларын өрийг төлөхөд бэлэн болж, Монголбанканд байршуулснаар Хөгжлийн Банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна.  Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны өрийн нэг хэсэг өнөөдөр ингээд төлөгдөж байна" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn