"Б.Жавхлан гэмт хэрэгтэн юм байна. Ц.Даваасүрэнг алчих вий дээ"

254

Чуулганы хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг талаарх танилцуулгыг сонслоо. 
Танилцуулгатай холбогдуулан "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Шударга баймаар байна. УИХ-ын гишүүдэд арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайдын мэдээллийн цөөнхийн бүлгийн гишүүдэд тараасан. Есөн хуудас материал. Гэтэл Б.Жавхлан сая шал өөр юм уншлаа. Б.Жавхлан өөрөө гэмт хэрэгтэн мөн юм байна. Ц.Даваасүрэн гэдэг хүн энэ хүнийг Хөгжлийн банкийг хэрхэн дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Тэр хүнийг алчих вий дээ. Б.Жавхлан Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан материалаас шал өөр гүтгэлгийн шинжтэй зүйлийг УИХ-ын индэр дээрээс уншиж байна. Ард түмэн үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Бид юу асууж, юу мэтгэлцэх юм бэ? 2017 онд хүмүүсээ тавьж байгаад Хөгжлийн банкнаас хэд хэдэн удаа мөнгө идчихсэн гэж Ц.Даваасүрэн өчнөөн хэлсэн. Үүнийг яагаад хуулийн байгууллага шалгахгүй байна вэ? Ерөнхий сайдын тараасан мэдээллийг Сангийн сайд өөр болгож уншчихаж болдог юм уу? Хуулийн дагуу Б.Жавхлан та материалаа тараа. О.Цогтгэрэл дарга аа, завсарлага аваад Ерөнхий сайдтай уулзах хэрэгтэй байна " гэсэн юм. 
Үүнд Сангийн сайд Б.Жавхлан "Нөхөр Н.Алтанхуяг гишүүн сандарч эхэлж байна. Таны сандрах хугацаа мөн л дөө. Индэр дээрээс уншсан материал та бүхэнд тарааж өгсөнтэй яв цав нийцнэ, та сандрах хэрэгтэй. Хөгжлийн банкинд байгаа 3,2 их наяд төгрөгийн 1,8 их наяд нь чанаргүй зээл. Үүний 1,5-ыг та өгсөн. 2012 оны 175 дугаар тогтоолоор Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэрийг гаргасан хүн Норовын Алтанхуяг гэж та мөн биз дээ. Н.Алтантуяа болоогүй биз дээ. Таны шийдвэрээр олгогдсон бүх баримт материалууд Хөгжлийн банкинд байна. Үүнийг нэг бүрчлэн үзүүлье. Таны бүх шийдвэрийг үзүүлье. Чингис бондын эх үүсвэрээр өгсөн 1,5 их наядын  чанаргүй зээлийг та энэ зөвлөлөөрөө шийдвэр гаргаж өгүүлсэн. Таны гаргасан шийдвэрийн дагуу хөгжлийн банк тэнд зөвхөн гэрээ байгуулах л үүрэгтэй байсан. Юу үнэн энэ үнэн. Та шударга хүн болох эрх байхгүй. Таны өмнөөс таны тарьсан балгийг өнөөдөр энэ үед төлж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр таны авчирсан зээлийг төлж байна. Таны Чингис бондын өрийг хойч үе бид төлж байна. Чамтай би алалцаад явж байгаа. Чанаргүй зээлийг цуг барагдуулна шүү" гэлээ. 
 
П.ГОО
http://www.shuud.mn/a/544423
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn