БАЯН-ӨЛГИЙ: Баяннуур суманд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.
"Викторбуйлдинг" ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, 376,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өглөө.