Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий Ассамблей эхэллээ

366
Үндэсний олимпын хороодын холбоо /ҮОХХ/-ны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей БНСУ-ын Сөүл хотноо лхагва гарагт /2022.10.19/ эхэллээ. Хурлын нээлтэд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл оролцож үг хэлэв. ОУОХ-ны гишүүн 206 орны Үндэсний олимпын хороо /ҮОХ/-доос 187 орон оролцож буй энэ хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна.
 
Энэхүү ассамблей нь спорт-олимпизмын хөдөлгөөнийг дэлхий даяар удирдан зохион байгуулж буй орнуудын мэдээлэл солилцох томоохон платформ юм. ҮОХХ-ны Ерөнхий ассамблейн эхний өдөр үйл ажиллагааны тайлан, дүрмийн өөрчлөлт, хуулийн хэлтсийн мэдээлэл, санхүүгийн болон аудитын тайлан, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мэдээлэл, “Бээжин-2022” олимпын наадмын тайлан, “Канвон-2024” залуучуудын олимпын наадмын бэлтгэл ажил болон “Бали-2023” ҮОХХ-ны элсний наадам, “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын талаар мэдээллийг өгөв.
 
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах хэлсэн үгэндээ “улс төр, дайн байлдааны хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж, урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах шаардлагатайг дурдахын хамт Украины тамирчдад үзүүлэх дэмжлэгийг гурав дахин нэмэгдүүлсэн” гэж мэдээлэв.
 
сонин mn
Түүнчлэн Ерөнхийлөгч Томас Бах тамирчид хэзээ ч улс төрийн бодлогын золиос болох учиргүйг онцолсон юм. Тэрбээр “Бид тамирчдаа хамгаалах, энх тайванч өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх олимпын эрхэм зорилгоо бүрэн биелүүлж чадахгүй байна” гэлээ.
 
сонин mn
Мөн энэ өдөр “Бээжин-2022” олимпын наадамд онцгой амжилт гаргасан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болов. Харин маргааш ҮОХХ-ны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчдийг сонгох, “Парис-2024” олимпын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл болон ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний талаар хэлэлцэх болно.
 
сонин mn
сонин mn
сонин mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn