БАЯН-ӨЛГИЙ: “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд залуусын оролцоо” сэдвээр лекц уншив

181
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,  “Арын” төрийн бус бус байгууллага хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд залуусын оролцоо” сэдэвт лекц, уулзалтыг аймгийн Хөгжимт драмын театрт энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа.    Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан уг лекц нь хүүхэд, залуучуудад ирээдүйд мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, ажилгүй залуучууд, залуу бизнес эрхлэгчид, бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой аж.
Лекц, уулзалтад аймгийн Засаг дарга Д.Бауыржан урилгаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Манай аймаг Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хүүхэдтэй аймаг. Та бүхэн эцэг эхээ хүндэтгэн хайрлаж, ёс зүйтэй, хүнлэг, шударга иргэн байхаас гадна боловсролтой мэдлэгтэй байх нь хамгийн чухал. Эрдмийн их хязгааргүй далайд суралцаж, мөнгө олох, амьдралаа зөв авч явах ухаан эзэмшиж, хүсэл тэмүүллийнхээ төлөө шантралгүй хөдөлмөрлөж явах”- ыг залуучуудад уриалав.
Мөн хуульч, өмгөөлөгч С.Асланбек, Ж.Иманмагзам, эрх зүйч М.Абай, судлаач А.Мөнхтулга нар залуучуудад лекц уншиж, залуучуудын сонирхсон асуултуудад нь хариуллаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn