Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

285


Италид ням гарагт болсон бүх нийтийн сонгуульд Жоржа Мелонигийн тэргүүлсэн барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна. Энэхүү эвслийн бүрэлдэхүүнд барууны популист “Лига” нам, консерватив “Урагшаа Итали” нам багтаж байгаа бөгөөд парламентын суудлын тэн хагасаас илүү хувийг авах төлөвтэй байна.
Тодруулбал, Ж.Мелонигийн “Италийн ахан дүүс” намын тэргүүлсэн эвсэл 42.2 хувийн санал авна гэж урьдчилсан таамаглаж байна. Мөн “RAI” телевизээр нэвтрүүлсэн сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр “Италийн ахан дүүс” нам 24.6 хувийн саналаар нэгдүгээрт бичигдсэн байна.
Тус телевизийн мэдээлснээр, барууны төвч үзэлт эвсэл парламентын доод танхимын 400 суудлын 227-257 суудлыг, дээд танхим болох сенатын 200 суудлын 111-131 суудлыг авах магадлалтай байна. Улмаар хамгийн хүчирхэг намын удирдагч Ж.Мелони Италийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайдын хувиар шинэ засгийн газрыг тэргүүлж магадгүй байна.
Үүний зэрэгцээ Социал Демократ нам, зүүний үзэлт намууд болон Ногоонтнуудын бүрэлдэхүүн бүхий зүүний төвч үзэлт эвсэл 26.5 хувийн санал авах төлөвтэй байгаа бөгөөд Социал Демократ нам/19.4 хувь/хоёр дахь том нам болно гэж таамаглаж байна. Харин зүүний үзэлт “5 Од” хөдөлгөөн 16.5 хувийн санал авах магадлалтай байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn