Боловсролын зээлийн сангаас буцалтгүй тусламжаар ЗЭЭЛ авах нөхцөл

250



Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 264 дүгээр тогтоолын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно.

Буцалтгүй тусламжаар хамрагдах нөхцөл:

1 Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй Бакалавр, магистр, доктор 2.0 дээш

2 Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй Бакалавр 2.0 дээш

3 Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч Өрхөөс 1 оюутан Бакалавр 2.0 дээш

Бүрдүүлэх материалын жагсаалт:

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.

1. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

• Өргөдөл

• Төрсний гэрчилгээ

• Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

• Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

• Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

• Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

• Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

• Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт

2. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

• Өргөдөл

• Төрсний гэрчилгээ

• Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

• Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

• Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

• Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

• Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

• Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт

3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

• Өргөдөл

• Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ

• Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж

• Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

• Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт

• Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

• Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт

• Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт зэргийг бүрдүүлж өөрийн суралцаж буй сургуульдаа өгөх юм байна.16

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын зээлийн сан https://elf.gov.mn/%d0%b1%d1%83%d1%86%d0%b0%d0%bb%d1%82…/ хаягаар орж авах боломжтой аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn