БАЯН-ӨЛГИЙ: Эхний таван сард 40 залилах гэмт хэрэг бүртгэгджээ

286
Баян-Өлгий аймгийн хэмжээнд оны эхний 5 сарын байдлаар залилах төрлийн 40 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 35 гэмт хэргээр өссөн үзүүлэлт аж. Харин гомдол мэдээллийн тоо 82,5 хувиар нэмэгджээ. Иргэд олон нийтийн сүлжээгээр явуулсан янз бүрийн холбоосуудаар орж хувийн болон банкны мэдээллээ алддаг байна. Мөн залилагчид төрийн болон төрийн бус байгууллагууд руу залгаж, "Танай дээд байгууллага, яамдаас ярьж байна. Тус байгууллагад компьютер, шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлс хандивлаж байгаа. Эдгээр зүйлсийг хүргэхийн тулд зардлын мөнгийг төлөх ёстой" хэмээн худал хэлдэг. Тэрэнд нь байгууллагын удирдлага, нягтлан бодогч, ажилтнууд нь итгэж мөнгө шилжүүлдэг асуудал гардаг аж.

Түүнээс гадна хямд бараа зарна, цахимаар зээл гаргана гэсэн мэдээллүүдэд итгэж хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлэхийг цагдаа, прокурорын байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Ташрамд дурдахад, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2021 онд залилах 7 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж байжээ. Харин 2022 оны эхний 5 сарын байдлаар 24 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn