Өлгий хотын авто машины хөдөлгөөнийг хязгаарлана
Өлгий сумын Засаг даргын 2022 оны 173 дугаар захирамжаар Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөр аймгийн төвийн зарим байршлуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэв.
Хязгаарлалт өглөөний 09:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Иймд дээрх хугацаанд шийдвэрийг хэрэгжүүлж, цагдаагийн алба хаагч нараас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.