Баян-Өлгий аймагт “Өрх бүр таван ширхэг мод” аян өрнүүлнэ

390

“Тэрбум мод-Баян-Өлгий аймаг” зөвлөгөөн Өлгий хотод боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймаг 20 сая мод тарьж ургуулна. Тус аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинээр мод үржүүлгийн дөрвөн талбай байгуулах юм. Мөн мод тарьж ургуулсан, ногоон байгууламжаа нэмсэн, жимсний аж ахуй хөгжүүлэх байгууллага, иргэдийг бодлогоор дэмжих аж. Энэ хүрээнд 300 га талбайд жимс, жимсгэний 900 мянган мод тарих юм байна. “Өрх бүр таван ширхэг мод” аян өрнүүлж, сум бүрт залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм.
Энэ онд гэхэд л Өлгий суманд 114 га талбайг хашаажуулах бөгөөд 120 га талбайд 300 мянган ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Мөн 20 хүртэл мянган тарьц, суулгац худалдаж авч цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн мега төсөл гэж ойлгож болно. 2030 он хүртэл тэрбум мод тарихад жилд 100 сая үр суулгацыг бэлдэх хэрэгцээ үүсэж байгаа. Үүнийг дагаад ажлын байр, үйлдвэржилт нэмэгдэнэ. Мод тарихад усжуулалтын систем чухал. Хашаа, хайс хамгаалалтын системийн шинэ шийдлүүд гарч ирнэ. Орон нутгууд өөрсдийн онцлогт тохирсон шийдлүүдийг оновчтой төлөвлөх шаардлагатайг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв.
Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр 3 сая, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр таван сая мод тарих саналтай байгааг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэлсэн байна. Түүнчлэн Малчдын хашиж хамгаалсан 1400 га талбайг хадлангийн хамгаалалтын зурвас байгуулах замаар ойжуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn