“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд иргэд идэвхтэй нэгдэж байна

416

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Биеийн тамир, спортын улсын хорооноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан  “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг орон даяар өрнүүлж байгаа. Аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газраас Спорт цогцолборыг өглөөний 06.30-08.00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж байна.
Уг санаачилгыг орон нутгийн иргэд, байгууллагууд идэвхтэй дэмжиж, өглөө олноор ирэн дасгал хийж байгаа аж. Тухайлбал, өнөөдрийн дасгалд Цагдаагийн газар,  Шүүхийн шинжилгээний алба, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн хамт олон оролцсон байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn