“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд иргэд идэвхтэй нэгдэж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Биеийн тамир, спортын улсын хорооноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг орон даяар өрнүүлж байгаа. Аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газраас Спорт цогцолборыг өглөөний 06.30-08.00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулж байна.
Уг санаачилгыг орон нутгийн иргэд, байгууллагууд идэвхтэй дэмжиж, өглөө олноор ирэн дасгал хийж байгаа аж. Тухайлбал, өнөөдрийн дасгалд Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, Өлгий сумын 17 дугаар цэцэрлэгийн хамт олон оролцсон байна.