Сүүлийн 5 жилд үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судална
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран криминологи судалгаа хийх ажлыг эхлүүллээ. Энэхүү судалгааны хүрээнд тус аймагт сүүлийн 5 жилийн байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах аж.
Уг судалгааны ажилд Монголын Криминологичдын холбооны судлаач, орон нутгийн шүүх, цагдаагийн байгууллагууд хамтран оролцоно.
Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг судалгааны ажилтай холбоотой тус аймгийн Прокурорын газрын прокуроруудад “Их өгөгдлийг цуглуулах, боловсруулах, анализ хийх арга зүй, инновац нэвтрүүлэх арга зам”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зарим онцлог зохицуулалт” сэдвээр сургалт хийгээд байна.
Montsame.mn
Ө.Нурболат