Монголын сурагчид Олон улсын гэрэл зургийн фестивальд тэргүүллээ

458


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид "HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д тэргүүллээ.
"Хигашикава фото фестиваль"-ийн хүрээнд Ази, Европын орнуудын дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог "HIGASHIKAWA Youth Fest”-ийн  Монгол дахь шалгаруулалтын дүн өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан юм.
Монгол талын шалгаруулалтад нийслэл болон орон нутгийн 12 сургуулийн сурагчид оролцсоноос Баян-Өлгий аймгийн Дарын цогцолбор сургуулийн сурагчид болох Аманкел Ерханат, Хайнар Ахжол, Бакыт Алирахман нарын "Гэр бүл" сэдвийн цуврал бүтээл шилдгээр шалгарчээ. Улмаар Япон улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод болох эцсийн шалгаруулалтад оролцох эрх авсан байна.
Энэ сарын 22-ны өдөр болсон эцсийн шалгаруулалтад БНХАУ, Солонгос, Тайланд, Вьетнам, Узбекистан, Индонези, Австрали, Канад, Латви, Сингапур, Финланд, Монгол, ОХУ, Франц, Лаос, Люксембург, Колумби, Япон зэрэг 18 орны сурагчдын гэрэл зургийн  бүтээл оржээ.
Харин Монгол Улсыг төлөөлж оролцсон Дарын цогцолбор сургуулийн сурагчдын багийн "Холбоос", "Миний хүсэл мөрөөдөл" сэдвийн гэрэл зургууд тэргүүн байрын шагнал хүртсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn