Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг казах хэлээр орчуулан сурталчилж байна
"Мянганы дэвшил" төрийн бус байгууллагын Баян-Өлгий дахь салбараас Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг казах хэлээр орчуулан түгээж байна.
Тус ажлыг Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төсөл, "Мянганы дэвшил" төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан ба хуулийн хэрэгжилтийг хангах, ард иргэдэд сурталчлан таниулах, хүн амын өөр хэл бүхий хүмүүст эх хэлээрээ мэдээлэл авах боломж бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой аж.
"Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх" бичил төслийн хүрээнд зөвхөн хуулийг орчуулж хэвлүүлээд зогсохгүй видео шторк, гарын авлага бэлтгэх, аймгийн төвийн бүх баг, хөдөөгийн 12 сумын нийгмийн ажилтнуудад сургалт явуулах, "Хүчирхийлэлгүй гэр бүл" сарын аян өрнүүлэх зэрэг ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна.