Баян-Өлгий аймагт сураггүй алга болсон эмэгтэйг 1 сарын дараа Увс аймгаас осгож амиа алдсан байхад нь олжээ

48

Хүйтний эрч чангарсан энэ үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж осгож нас барах тохиолдол ихсэж байна гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  
Тухайлбал, энэ оны 12 дугаар сарын 4-ний өдөр Увс аймгийн Хадаан-Ус гэх газар 41 настай эмэгтэй А осгосон байдалтай нас баржээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд амиа алдсан иргэн нь энэ оны 11 дүгээр сарын 7-ны оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэж Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байжээ.
Мөн Булган аймгийн Хүүшийн хөндий гэх газар 47 настай эрэгтэй Д нь согтуу үедээ мотоцикл унаж яваад осолдон амь эрсджээ.  
Иймд хүйтний эрч чангарч байгаа энэ үед иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn