“Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиум болж байна

11
Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хорооноос санаачлан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиумыг өнөөдөр (2024.11.06) зохион байгуулж байна.
       Симпозиумд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа, Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл болон бусад албан хаагчид оролцлоо.
 
 
      Тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчидын танхим, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Шихихутуг” их сургуулиуд хамтран оролцож байгаа юм.
       Энэхүү симпозиум нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, бахархлыг өсгөх, хуульчдын ёс зүйн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, нэгдмэл ойлголтод хүрэх зорилготой бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчидын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэчлэл хийх арга замыг эрэлхийлж буй юм.
 
       
       Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, А.Отгонцэцэг нар  “Өмгөөлөгч, нотариатчидын ёс зүйн асуудал, шинэчлэл, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа “Шүүх, прокурорын ёс зүйн асуудал, шинэчлэл сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлж байна.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn