БАЯН-ӨЛГИЙ: "Агуулга ба хэлийг интеграцчилан сурахуй" арга зүйн талаар сургалт хийв

222


Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хэл сурахад зорилтот болон эх хэлний зэрэгцээ хэрэглээг дэмжсэн "Агуулга ба хэлийг интеграцчилан сурахуй" арга зүйг Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.

Энэ хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран хос хэлээр сургалт явуулдаг сургуулиудад "Агуулга ба хэлийг интеграцчилан сурахуй" (АХИС) арга зүйгээр хичээлийн төлөвлөлт хийх, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор удирдлагуудын 1.5, багш нарын 2 өдрийн сургалтыг Өлгий хотод энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.  

Багш нарын сургалтад Өлгий сумын 1, 3, 4, 5, 6, 7, 9, 10 дугаар сургуулийн математик, биологи, дүрслэх урлаг, биеийн тамирын мэргэжлийн багш нар болон 4, 5 дугаар анги удирдсан багш нар, удирдлагын сургалтад дээрх сургуулиудын болон Толбо, Бугат, Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерүүдийг хамруулав.

Тухайн сургалтыг зохион байгуулснаар хос хэлээр сургалт явуулах АХИС арга зүйн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болж, тухайн арга зүйгээр хичээлийн төлөвлөлт хийх, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн боловсруулах чадвартай болсон гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn