2 сургууль, 12 цэцэрлэг шинээр байгуулах шийдвэр гаргав
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит чуулганаар тус аймагт ерөнхий боловсролын 2 сургууль, 12 цэцэрлэг шинээр байгуулах шийдвэр гаргалаа.
Тодруулж хэлэхэд, Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 940 хүүхдийн суудалтай хичээлийн байр барьж байгаа. Иймд Өлгий сумын ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийг шинээр байгуулж, тухайн байранд үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэв.
Ногооннуур сумын 6 дугаар багт барьж байгаа 160 хүүхдийн суудалтай хичээлийн байрыг түшиглэн тус сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг шинээр байгуулав.
Мөн Өлгий сумын 11 дүгээр багт 100 хүүхдийн ортой Өлгий сумын 32 дугаар цэцэрлэг, 4 дүгээр багт 100 хүүхдийн ортой 31 дүгээр цэцэрлэг, 6 дугаар багт 125 ортой 30 дугаар цэцэрлэг, 10 дугаар багт 100 ортой 29 дүгээр цэцэрлэг, 13 дугаар багт 100 ортой 28 дугаар цэцэрлэг, 2 дугаар багт 125 хүүхдийн ортой 27 дугаар цэцэрлэг, 12 дугаар багт 100 ортой 26 дугаар цэцэрлэг, Ногооннуур сумын 3 дугаар багт 100 ортой тус сумын 3 дугаар цэцэрлэг, Улаанхус сумын 7 дугаар багт 100 ортой тус сумын 4 дүгээр цэцэрлэг, Алтай сумын 1 дүгээр багт 100 ортой тус сумын 2 дугаар цэцэрлэг, Баяннуур сумын Цэцэгт багт 50 ортой тус сумын 4 дүгээр цэцэрлэг, Толбо сумын 5 дугаар багт 150 ортой тус сумын 2 дугаар цэцэрлэгийн тус тус шинээр байгуулах шийдвэр гаргалаа.