БАЯН-ӨЛГИЙ: Ногооннуур суманд 4,6 магнитуудын хүчтэй газар хөдлөв
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 5.42.31 цагт газар хөдөллөө. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн голомт нь сумын төвөөс баруун хойд зүгт 16 км зайд бүртгэгдсэн бөгөөд 4,6 магнитуд хүчтэй байжээ. Албаны хүний өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байна.