Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.КАМАЛИЯТ: Зөвшөөрөлгүй хийлдэг тоглоомын газар ажиллуулснаас болж хүүхэд амиа алдсанд харамсаж байна. Хариуцлага тооцно

342


Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас 10 гаруй хүүхэд хүнд гэмтэж, нэг хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гараад байна. Тодруулбал, тус аймгийн төв талбайд байрлах хийлдэг тоглоом салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхэд шидэгдэж, хүнд бэртээд байна. Сэхээн амьдруулах тасагт хоёр хүүхэд эмчлүүлж байснаас нэг нь амиа алдлаа.

 
Бид энэ талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камалиятаас тодрууллаа. Тэрбээр “Олон хүүхэд гэмтэж, хүүхдийн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гараад байна. Хүүхдүүдийн ар гэрийнхнээс уучлалт гуйж, харамсаж байгаагаа илэрхийлмээр байна. Бид бэртсэн хүүхдийн ар гэрийнхэнтэй очиж уулзсан. Хүүхдүүдийн эмчилгээний зардлыг ЗДТГ-аас гаргах болно. Ямартай ч үлдсэн хүүхдүүдээ эрүүл болгох тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Өчигдөр Улаанбаатар хотоос эмнэлгийн баг ирж, сэхээнд байгаа хүүхдэд мэс засал хийсэн. Одоогоор биеийн байдал нь сайжирч байна гэсэн мэдээлэл өгсөн. Амиа алдсан хүүхдэд маш их харамсаж байна. Төв талбайд байрлах хийлдэг тоглоомыг хувь хүн ажиллуулдаг байсан юм байна лээ. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хүүхдүүдийг тоглуулж байсан гэсэн. Ингэхдээ ямар ч зөвшөөрөл аваагүй байсныг мэдлээ. Би томилогдоод удаагүй байгаа учраас зөвшөөрөлтэй гэж бодож байлаа. Одоогийн байдлаар хийлдэг болон бусад тоглоомын төв ажиллуулдаг газрыг хаасан, үйл ажиллагааг нь зогсоосон. Зөвшөөрөл олгож, эрүүл ахуйн шаардлага хангуулж, аюлгүй байдлыг бүрэн хангаж байж үйл ажиллагааг нь нээнэ. Хүүхэд аюулгүй орчинд тоглож, амьдрах эрхтэй. Гэтэл ингээд хариуцлагагүй, шаардлага хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй газарт тоглоод амиа алдчихлаа. Шаардлагатай бүх хүнд хариуцлага тооцох болно” гэлээ.

https://ergelt.mn/news/21/single/33560


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn