“Зарим аймаг руу зорчих замыг хааж болзошгүй”

289

Зарим аймгийн нутгаар салхи минутад 24 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тодруулбал, Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг болон Өмнөговийн зүүн хэсгээр өнөөдөр /2023.04.10/ цаг агаарын аюултай үзэгдэл болж буй.
Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад “Орон нутгийн замд үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байна. Одоогоор аймгууд руу зорчих замыг хаагаагүй ч шаардлагатай болбол хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийнэ” гэлээ.
Авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэх, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх тул орон нутагт зорчиж буй иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, өвлийн дугуй тавих, замын нөхцөл байдалд тохирсон хурдыг сонгож тээвэрлэлт гүйцэтгэхийг онцгойлон анхаарууллаа.
Мөн цаг агаарын аюул үзэгдэл болох эрсдэлтэй тул аль болох холын замд зорчихгүй байхыг зөвлөлөө.
Одоогоор замын хөдөлгөөнийг хязгаарласан аймаг, сум байхгүй. Гэхдээ цаг агаарын байдлыг харгалзаж түр хугацаанд зам хааж болзошгүй байна. Тиймээс Онцгой байдал болон Тээврийн цагдаагийн алба, АТҮТ-ийнхөн аймгуудын пост дээр ажиллаж байгаа аж. Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn