Нигерт дэлбэрэлтийн улмаас 27 хүн амиа алджээ

316

Нигерийн Рукуби тосгонд дэлбэрэлт болсны улмаас 27 малчин амиа алдаж, олон толгой мал үрэгдсэн талаар МИР24 суваг мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, Насарава, Бенуэ мужуудын хоорондын хил дээр байх суурин газарт дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас олон хүн гэмтэж бэртсэн, амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй, сураггүй болсон хүмүүс ч байгаа гэж Нигерийн Насарава мужийн цагдаагийн газар мэдэгджээ.
 
Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй, шинжээчид шалгаж байгаа аж. Харин орон нутгийн малчдын холбооны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, агаараас цохилт өгсний улмаас дэлбэрэлт болсон, цохилтыг Нигерийн цэргийнхэн өгсөн байж болзошгүй гэнэ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546771
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn