ХААН Банк “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд оролцлоо

247

Одоогоос 100-гаад жилийн өмнөөс дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн Дэлхийн хуримтлалын өдөр өнөөдөр тохиож байна. Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжиж, ирээдүйдээ зориулан хуримтлалтай болохын ач тусыг сурталчлан таниулах зорилготой энэ өдрийг Монгол Улсад 2017 оноос хойш Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд хамтран тэмдэглэж, жил бүр хуримтлалын аян өрнүүлж ирсэн уламжлалтай.
Энэ жилийн тухайд “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяныг “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар 10-р сарын 10-31-ний өдрүүдэд Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагатай хамтран Улаанбаатар хот болон Завхан, Дорнод, Төв аймагт өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн хэмжээнд илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулсан юм.
Тус аяны хаалтын өдөрлөг Улаанбаатар хотод өчигдөр болж, энэ үеэр санхүүгийн боловсрол, хуримтлалтай байхын ач тусын тухай хэлэлцүүлэг, сонирхолтой лекц орлоо. Энэхүү өдөрлөгт ХААН Банк оролцож, хуримтлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг “Хуримтлалын тэмээ”-г таниулж ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр эцэг эхийн хамт хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад ХААН Банкны хамт олон “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламж болон “Зорилготой хадгаламж” үйлчилгээгээ санал болгон гарын бэлгээр урамшууллаа.
Харилцагчдынхаа итгэлт зөвлөгч байхыг үнэт зүйлдээ тусгасан ХААН Банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зөв дадлыг суулгах аян, хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж, энэ чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn