Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд огцорно

191


Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ямагива Дайширо “Эв нэгдлийн сүм” шашны байгууллагатай холбоотой байсан нь илчлэгдсэнтэй холбоотойгоор огцрохоор шийдсэн талаар “Kyodo” агентлаг Засгийн газрын эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Засгийн газрын дэмжигчдийн түвшин буурч, сөрөг хүчнээс шахалт ирэх болоод байгаа энэ үед Я.Дайширо албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр олон нийт үйл ажиллагааг нь хурцаар шүүмжилж байгаа “Эв нэгдлийн сүм”-тэй ямар холбоотой талаараа үнэн зөв тайлбар өгч чадаагүйнхээ улмаас олны шүүмжлэлд өртөөд байсан ч хожим нь нотлох баримт гарч ирсний дараа холбоотой байснаа хүлээн зөвшөөрчээ.
Тодруулбал, энэ сарын эхээр Я.Дайширо дөрвөн жилийн өмнө “Эв нэгдлийн сүм”-ийн арга хэмжээнд оролцож, удирдагчтай нь уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ өөрийн харьяалагддаг эрх баригч Либерал Ардчилсан намдаа урьдчилан мэдэгдээгүй байжээ. Сөрөг хүчний намуудын зүгээс Я.Дайширог албан тушаалаас нь огцруулахыг Ерөнхий сайдад уриалсаар ирсэн юм. К.Фүмиогийн тэргүүлдэг ЛАН-ын хувьд тус шашны байгууллагатай холбоогоо тасална гэдгээ амлажээ. 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn