БАЯН-ӨЛГИЙ: Дөрвөн сумын байгаль хамгаалагч шинэ мотоцикльтой боллоо

353

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, БОАЖГ-ын дарга Ш.Марат нар аймгийн 4 сумын байгаль хамгаалагчдад шинэ мотоциклийг гардуулж өглөө.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Баян-Өлгий аймгийн Засаг даргын хооронд байгуулсан 2022 онд хамтран ажиллах гэрээнд албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс байгаль хамгаалагчдыг шинэ мотоцикльтой болгохоор тусгагдсан байдаг.
    Тэгвэл өчигдөр /2022.08.31/ Баяннуур, Ногооннуур, Толбо, Цэнгэл  зэрэг дөрвөн сумын байгаль хамгаалагчдад шинэ мотоциклийг гардуулж өгсөн байна. Ингэснээр Баян-Өлгий аймгийн 20 байгаль хамгаалагч унаажиж байгаа ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn