Баян-Өлгий рүү аялагчдыг байшин, гэртээ үнэгүй хонуулдаг Алмагүл

363

-Таны нийтэлсэн зар олон хүнд хүрчээ. Үйлчилгээ авахаасаа илүүтэй танаар бахархсан, танд талархсан хүмүүсийн сэтгэгдэл олон байна?

-Амралт зугаалгын үеэр хүмүүс Баян-Өлгий аймаг Өлгий хотод орой орж ирээд хонох газар хайгаад явдаг. Энэ нь жирэмсэн бүсгүйчүүд, нялх хүүхэдтэй хүмүүст их хүндрэлтэй ш тээ. Тийм учраас манай казах гэр, байшинд үнэгүй хоноод, өөрсдөө аяллын хэрэгслээ ашиглаж хоол ундаа хийж идээд,
хашаанд машин тэргээ засах, тоглож наадах зэргээр тухлаад яваарай гэж байгаа юм. Анх манай ах шөнө залгаад жирэмсэн эхнэр, нялх хүүхэдтэй олон айл буудал олдохгүй явна, чи тусалж болох уу гэж асуусан. Тэгэхээр нь болноо хүрээд ир гэхэд барилгын ажил хийдэг таван гэр бүлийн 22 хүн ирсэн. Хоёрынх нь эхнэр жирэмсэн.

-Хоёр тусдаа хашаа, гэр байшингаар үйлчилж байгаа гэж ойлгож болох уу?Тийм ээ. Нэг хашаанд казак гэр, өвөл, зуны сууц бий, мөн голын эрэг дээрх лагерийн хашаанд зуны сууц байна.
Би өөрөө дөрвөн хүүхэдтэй хүн. Нөхөр маань ч тэр, миний хүүхдүүд ч тэр бүгд хүнд туслах дуртай. Бид чинь монгол ахан дүүс шүү дээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn