М.Рысбек: Казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл

389

Үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар Баян-Өлгий аймгийн иргэн  М.Рысбек мэдээлэл өглөө. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтын Баян-Өлгий аймгийн дүн болоод нэгдүгээр ангиас казах сурагчдад монгол хэл зааж эхлэх талаар өөрийн бодлоо илэрхийлсэн юм. Тэрээр “Казах хүүхдүүд монгол хэлний хичээлийн чадвар муу байгаа нь сурах бичгийн хүртээмж, сурах бичгийн агуулгатайтай холбоотой байна гэсэн судалгаа гарсан. Мөн Баян-Өлгий аймгийн Боловсролын газар авилгад идэгдсэн. Багш нарын чанарт анхаардаггүй. Хахууль өгсөн хүн бүрийг ажилд авч, чадварыг үнэлдэггүй. Чанаргүй багш нар мөн үүнд нөлөөтэй. Казак хэлийг долоо хоногт 1-2 цаг үздэг бол долоо хоногт 5-7 цаг монгол хэлний хичээл ордог. Нэгдүгээр ангиас монгол хэлний хичээл үзэж эхлэх тал дээр иргэн хүний хувьд эсрэг байр суурьтай байна. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл. Улаанбаатар хотын нэгдүгээр ангийн хүүхдүүд гадаад хэл үздэггүй биз дээ. Үндэсний цөөнхийн хэл соёлыг хамгаалах олон улсын тунхагууд байна. Нэг хэлийг нэг улсад агрисив байдлаар сурталчлах нь нэг ёсондоо нийгмийн тогтворгүй байдлуудын шалтгаан болдог гэдгийг хэлсэн. Тиймээс үндэсний цөөнхийн хэлийг урт хугацаандаа уусгах бодлого явуулж болохгүй гэж үзэж байна. Хэл соёл ёс заншилд тодорхой хэмжээний эрсдэл учруулж байна” хэмээсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn