Хил хамгаалах, цагдаагийн байгууллагад автомашин олгов

455

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэр Цагдаагийн газар, Хил хамгаалах байгууллагад туулах чадвар сайтай машин техникийн туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Тус шийдвэрийн хүрээнд Хилийн цэргийн 0165 дугаар анги, аймгийн Цагдаагийн газарт фургон машин олгожээ.

Автомашиныг УИХ-ын гишүүд Т.Аубакир, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Цагдаагийн газрын дарга, хошууч Ө.Танат нарт хүлээлгэж өглөө. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэдэг хилийн цэргийн болон цагдаагийн алба хаагчдынхаа ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийллээ.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn