Харилцаа дууны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна
УИХ-ын гишүүн Т.Аубакирын санаачилгаар казахын ард түмний ардын яруу найргийн нэгэн төрөл "айтыс" буюу харилцаа дууны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 6-ны өдөр Өлгий хотод зохион байгуулна. Тэмцээний шагналын сан 10 сая төгрөг бөгөөд дэмжигч байгууллагаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлагийн газар ажиллаж байна.
Уламжлал ёсоор харилцаа дуу /айтыс/-ны тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй, тухайн нөхцөл байдал, баяр ёслолын агуулгад тааруулан шүлгээ зохиож домбордож дуулан өрсөлдөх юм.