Н.Тавинбэх сайд УИХ-д санаархаж явна
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дараагийн удаа УИХ-ын сонгуульд Багануур дүүргээс нэр дэвших битүүхэн бодлоо олон нийтэд илчлэх болжээ. Тодруулбал мань хүн сар шинийн баярын өмнө тус дүүргээс УИХ-д сонгогдсон Шадар сайд С.Амарсайхан, гишүүн Ц.Сандаг-Очир нарын хамт ахмадууддаа гарын бэлэг тарааж явав.
Уг нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн хувьд тус дүүргийн иргэдийг УИХ байтугай НИТХ-д төлөөлдөггүй. Гэтэл эгээ л “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр тухайн тойргоос сонгогдсон гишүүдийг даган баясаж явсан.
Яах вэ, мань Н.Тавинбэх сайдын хувьд Багануурт дунд сургууль төгсөж, тэнд ажиллаж, амьдарч байсан нэгэн. Гэхдээ одоо бол Засгийн газрын гишүүн. Тийм байтал хоёр гишүүнээ даган “намирч” байгааг нь харахад тэр дараагийн удаа парламентын гишүүн болохоор зэхэж, гэтэж яваа бололтой.
http://erennews.mn/article/52692