Баян-Өлгий аймагт 12 дугаар ангийн сурагчтай гэрлэхээр “богтолж”, хүчээр авч явсан хэрэг гарчээ
Казахстан, Кыргызстан зэрэг улсад эртнээс уламжилж ирсэн “Ала Качуу буюу бэр хулгайлах, богтлох” ёс заншил Баян-Өлгий аймагт амьдардаг зарим Казах иргэдэд мэр сэр нөлөөлсөөр одоог хүртэл эмэгтэйчүүдийг зөвшөөрөөгүй байхад нь гэрлэхээр “богтолж”, хүчээр авч явсан хэрэг гарсаар байгаа ажээ.
-ЕБС-ИЙН СУРАГЧ ОХИНТОЙ ГЭР БҮЛ БОЛОХООР ХҮЧЭЭР АВЧ ЯВСАН ГЭХ ДУУДЛАГА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ИРЖЭЭ-Тодруулбал, энэхүү зүй бус зан үйл нь “Аваад зугтаах, хулгайлах” гэх утгатай бөгөөд Кыргызстан улс тус зан үйлдлийг 2013 оноос эхлэн хууль бус гэж үзэж хориглосон байна. Харин манай улсын хуулиар энэхүү үйлдэл нь “Хүн хулгайлах” гэмт хэрэг юм.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэгт саяхан гарч, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн байна.
Тодруулбал,энэ сарын 18 /2021.11.18/-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт тус сумын харьяат 12 дугаар ангийн сурагч 18 настай эмэгтэй А-г 14:00 цагийн орчимд хичээлээсээ тарах үеэр нь тус сумын харьяат 24 настай эрэгтэй О.А гэгч хүчээр хөдөө авч явсан хэрэг гарчээ. Энэ талаар охины ах “Миний охин дүүг хөрш залуу гэр бүл болгохоор хүчээр хөдөө авч явсан байна” гэх дуудлагыг цагдаагийн албанд өгсөн байна. Иймд цагдаагийн байгууллага тус гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж эхлээд байгаа ажээ.-БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ЖИЛДЭЭ 7 ОРЧИМД БҮРТГЭГДДЭГ-Бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад, “эмэгтэйн тал зөвшөөрөөгүй байхад түүнтэй гэр бүл болохоор хүчээр авч явсан хэрэг Баян-өлгий аймагт их гардаг. Тухайлбал, хуулийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг жилдээ 6-7 орчим бүртгэгддэг гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ нь зөвхөн мэдэгдэж байгаа нь, мэдэгдэхгүй олон гардгийг үгүйсгэх аргагүй. Харин энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 13.1-д заасны дагуу шалгадаг ч, ихэнхдээ хэрэг нь хаагддаг” гэсэн юм.Тэгвэл Эрүүгийн хуулийн 13.1-д “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.Сонирхуулахад, 2018-2020 оны хугацаанд гэхэд л нийт 131 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд үүнээс насанд хүрээгүй 47 хохирогч бүртгэгдэж байжээ.iSee.mn