Баян-Өлгий аймаг вакцины нэмэлт тунд хамрагдалт улсад сүүл мушгиж явна

351

Баян-Өлгий аймагт цар тахлын эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдалтын түвшин улсад хамгийн доогуур байна.

Тус аймагт энэ сарын 20-ны өдрийн байдлаар 66933 иргэн /89,4 хувь/ эхний тун, 63337 /84,6/ хүн хоёр дахь тунг тус тус тариулжээ. Харин гурав дахь тунгаар дархлаажуулахад 3334 иргэн хамрагдаж ердөө 5,3 хувьтай байна.
Харин энэ үзүүлэлт хөрш зэргэлдээ Ховд аймагт 12,9, Увсад 12,5, Завханд 32,7, Говь-Алтайд 15,4 хувь, улсад 20 хувьтай байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд вероселл вакцины 11456, файзер вакцины 10 мянган хүн тун бэлэн байна. Нэмэлт буюу 3 дахь тунд 18-аас дээш насны, 2 тунгаа аваад 3 сараас дээш хугацаа болсон, коронавирусний халдвар аваагүй хүмүүс аймгийн төвд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр, сумдад ЭМТ-ийн дархлаажуулалтын цэгт очиж дээр дурдсан 2 вакцинаас сонгон хийлгэх боломжтой. Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн газраас Өлгий хотод дархлаажуулалтын нэмэлт цэг ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.
Нэмэлт тун нь дархлааны түвшинг нэмэгдүүлж, коронавирусний халдвар авахаас, хэрвээ халдвар авсан тохиолдолд хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг аймгийн Эрүүл мэндийн газраас уриалж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn